УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрх баригчид цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн мөнгөн дүнгээр сонсгол явуулах хүсэлгүй байгаа юм байна. Хууль эрх зүйн хүрээнд хааж байгаа юм.
Мөн энэ талаар дахин нэг жилийн хугацаанд сонсгол явуулах боломжгүй талаар дүгнэлт гаргаж бидэнд танилцууллаа.
Амны хаалт, эмчилгээний үнээс эхлээд иргэдийн дунд асар их хардлага бий. Энэ бүхнийг ил гаргаж, цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн будилааныг эрх баригчид солигдохоос нааш ард түмэн олж мэдэхгүй нь” хэмээв.
0 cэтгэгдэлтэй