Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр “Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын өргөдөл, мэдээллийг тогтмол авч байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийн талаар Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргахаар болсон.
Нэр бүхий хөрөнгө оруулалттай компаниудаас гаргасан гомдлыг хэлэлцэж тодорхой шийдвэр, чиглэлүүдийг холбогдох сайд нарт өгсөн. Энэ дотор хэд хэдэн асуудал бий.
Тухайлбал гадаад улсын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгийг манай харьяа бүртгэлийн байгууллага хуурамч мэдээлэлд засвар оруулсан байдлаар дээрэмдэж авсан гэх гомдол багтаж байгаа. Энэ асуудлыг ХЗДХЯ-наас Ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа.
Энэ дээрэмдэх ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцсон гэх гомдол, мэдээлэл дотор нь агуулагдаж байна.
Яагаад тодорхой компанийн асуудлаар хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг Хууль зүйн сайд гаргаж байна вэ? гэх асуулт байгаа болов уу. Урьд нь хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгахгүй, гэмт хэрэг биш, зөрчилгүй гэж хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрүүд гаргаж байсан.
Урьдчилсан байдлаар үүнд яалт ч үгүй хүний хөрөнгийг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Ийм учраас шалгахаас өөр арга байхгүй” гэв.
0 cэтгэгдэлтэй