Улсын Их Хурал(УИХ) дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлгээс өнөөдөр шатахууны хомсдол, өвөлжилтийн нөхцөл байдал болон цахилгаан эрчим хүчний асуудлаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “АН Даваа гарагт болсон бүлгийн хурлаараа Ж.Ганбаатар сайдыг огцруулах асуудлыг ярьсан. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан боловч өнөөдрийг хүртэл хэвийн болсонгүй.
Шатахууны асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж маш их хохирлыг иргэд амслаа. Намаржаанаас өвөлжөө рүүгээ шилждэг цаг үед түлшний хомсдолоос болоод өвөлжөөндөө бууж чадалгүй шуурганд төөрсөн, хүний амь эрстсэн тохиолдлууд бий.
Мөн түлшний хомсдлоос болоод уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдах аюул тулгарч байна. Уг нь иргэддээ үнэнийг хэлж, зөв зохион байгуулсан бол байдал иймдээ тулахгүй байсан.
Товчоогоор гарах машинуудыг шатахуунтай эсэхийг нь хянах хүртлээ ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас энэ хүнийг яаралтай огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс тавьж, Ерөнхий сайдад өглөө” хэмээв.
0 cэтгэгдэлтэй