Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 05:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ долоон хүн угаартсан байна” гэх мэдээлэл иржээ.
Энэ дагуу шалгахад 19-44 насны таван хүн, нэг болон найман настай хоёр охин угаартсан байсныг урьдчилсан байдлаар тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн өдрийн 06:00 цагийн үед “Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны гурван хүн, дөрвөн настай охин хүүхэд угаартсан байв.
Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэжээ.
Сэрэмжлүүлэг
- гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх,
- яндангаа хөөлөх,
- бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх,
- пийшин зуухны онгорхой,
- цоорхой цууралтыг шалгаж бөглөх,
- угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах,
- дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
0 cэтгэгдэлтэй