Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын автобусны зогсоол дээр тохилог, дулаан автобусны буудал шинээр байршууллаа. Энэхүү жишиг автобусны буудлыг дүүргийн 10 байршилд байршуулах бөгөөд хамгийн анхны буудлыг гүйцэтгэгчээс ийнхүү хүлээн авчээ.
Жишиг автобусны буудал нь дулаан өрөө, саравч болон зам талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн гадаа талбай, дотор орчинг хамгийн сүүлийн үеийн камераар хянах боломжтой бөгөөд тус хорооны Засаг дарга, хорооны цагдаагийн албан хаагчид хариуцан ажиллах аж.
Жишиг автобусны буудлыг 22 ширхэг түргэн үйлчилгээний цэг чөлөөлсөн талбайд байршуулсан бөгөөд таван шарын автобусны энэхүү буудал нь замын хөдөлгөөний оргил ачааллын үед хамгийн олон хүн дамжин өнгөрдөг, олон чиглэлт уулзваруудын нэг юм. Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй жишиг автобусны буудлуудын байршлыг сонгохдоо зорчигчид ихээр төвлөрдөг, сургууль, цэцэрлэгтэй ойр хэсгүүд болон алслагдсан хороодын нутаг дэвсгэрийг харгалзан баталсан. Дараагийн жишиг есөн автобусны буудлыг гүйцэтгэгч компаниас энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд хүлээн авч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
3 cэтгэгдэлтэй
Saihan hiijee tsaashdaa ulam ih hugjij huljij baih boltugai
Эвдэж сүйтэсэн архичин тамхичин нийгмийн шаар шавхруунуудыг шоронд нь хатаагаад өгөөрөй.
Evdelj hemhelsen nus shuls hog haysan bvgd torgo torguuli tulj chadahgui bol albadan ajil hiilge..Uhaandni uy. Hiih gd bolohgui bol.mahandni shingeegeed ug…