Туркийн банкууд Оросын гүйлгээг хориглож эхэлжээ

timelive.mn 2024-01-17

Энэ оны эхнээс Турк улсын арилжааны банкууд ОХУ-тай холбоотой бүх гүйлгээг хориглож эхэлсэн тухай Туркийн ekonomim сайт мэдээлжээ.

Рубль болон лирийн аль ч гүйлгээг Оросын талаас хүлээж авахгүй болсныг эх сурвалж мэдээлсэн байна.

Зарим банкууд “хориотой бараа”-тай холбоотой гэсэн үндэслэлээр өмнө нь зөвшөөрөгдсөн гүйлгээнүүдийг ч бас цуцалж эхэлжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений саяхан Турк улсад хийсэн айлчлалын дараа банкууд ийм арга хэмжээ авч эхэлсэн байна.

Айлчлалынхаа үеэр Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидантай уулзахдаа Блинкен “хориг арга хэмжээ, экспортын хяналт” болон тэдгээрийг тойрч гарах оролдлогын талаар ярилцсан гэж тухайн үед мэдээлж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянах үүрэгтэй АНУ-ын сангийн дэд сайд Уо

Энэ оны эхнээс Турк улсын арилжааны банкууд ОХУ-тай холбоотой бүх гүйлгээг хориглож эхэлсэн тухай Туркийн ekonomim сайт мэдээлжээ.

Рубль болон лирийн аль ч гүйлгээг Оросын талаас хүлээж авахгүй болсныг эх сурвалж мэдээлсэн байна.

Зарим банкууд “хориотой бараа”-тай холбоотой гэсэн үндэслэлээр өмнө нь зөвшөөрөгдсөн гүйлгээнүүдийг ч бас цуцалж эхэлжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений саяхан Турк улсад хийсэн айлчлалын дараа банкууд ийм арга хэмжээ авч эхэлсэн байна.

Айлчлалынхаа үеэр Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидантай уулзахдаа Блинкен “хориг арга хэмжээ, экспортын хяналт” болон тэдгээрийг тойрч гарах оролдлогын талаар ярилцсан гэж тухайн үед мэдээлж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянах үүрэгтэй АНУ-ын сангийн дэд сайд Уолли Адейемо бас Анкарад ирж байжээ.

Тухайн үед дэд сайд Туркийн компаниудад эцсийн анхааруулга өгсөн тухай Блүүмбэрг агентлаг мэдээлж байв.

Тухайлбал Украинд явуулж буй Оросын дайныг дэмжсэнийх нь төлөө санхүүгийн хориг арга хэмжээгээр шийтгэж, Өрнөдийн “банкны системд нэвтрэх эрхгүй болгоно” хэмээн сүрдүүлсэн гэж мэдээлж байжээ.

АНУ-ын сангийн яамны Гадаад Активын Хяналтын Албаны (OFAC) арванхоёрдугаар сарын 22-нд гаргасан шинэ захирамжийн дагуу Туркийн банкнууд Оросын гүйлгээг хориглож эхэлсэн тухай ТАСС агентлаг албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Украинд дайн эхэлснээс хойш Турк улс нь Оросын гадаад зах зээлд гарах гол үүд хаалга болж байсан юм. Туркийн компаниуд ч Оросын зах зээлээс гарсан Өрнөдийн компаниудын орон зайг амжилттай эзэлж байжээ.

Тухайлбал 2023 оны эхний хагасын байдлаар Туркийн ОХУ-д гаргасан экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийн $2.6 тэрбумаас $4.9 тэрбум болж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн юм.

Түүн дотроо зэвсгийн үйлдвэрлэлд давхар ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны эхний есөн сарын хугацаанд 5.6 дахин өсөж байжээ.

Арваннэгдүгээр сард АНУ-ын сангийн яам Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улсын 20 гаруй компанийг ОХУ-д хориг арга хэмжээнд хамрагдсан бүтээгдэхүүн нийлүүлсэн үндэслэлээр хар жагсаалтдаа оруулсан юм.

ОХУ-д хагас дамжуулагч чип, лити-ион батарей, металл боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлсэн Туркийн долоон компани үүнд багтаж байжээ.

Эх сурвалж: Ekonomim

лли Адейемо бас Анкарад ирж байжээ.