УИХ-ын гишүүн асан, Иргэний Оролцооны Нэгдэл Намын Дарга Ц.Оюунгэрэл болон тус намын гишүүд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг томилсон шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ. Тодруулбал 2023 оны 10-р сарын 4-ны өдөр Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг Даргаар томилох шийдвэрийг Засгийн Газрын хуралдаанаар гаргаж, дараа нь буюу 10-р сарын 12-нд НИТХ хуралдсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй юм. Зүй нь эхлээд НИТХ хуралдан гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий Сайд баталгаажуулах ёстой байжээ.
0 cэтгэгдэлтэй