Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 онд шигшээ багийг удирдах дасгалжуулагчийн багийг зарлалаа.
Холбооны удирдах зөвлөлийн хурлаар Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон аж.
Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Бямбаа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар боллоо.
Харин эмэгтэй багийг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ахлаад Ц.Баярсайхан, Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар туслахаар нь сонгогджээ.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
0 cэтгэгдэлтэй