Улсын арслан Ц.Содномдорж нэгийн даваанд уналаа

timelive.mn 2024-02-8

Цагаан сарын баярт зориулсан уламжлалт барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус барилдаанд улсын цолтой 70 бөх зодоглохоор бүртгүүлсэн юм. Нэгийн даваанд улсын арслан Ц.Содномдорж сумын заан Д.Цэрэннямд уналаа.

Түүнчлэн улсын харцага Ш.Уламбаяр аймгийн заан Т.Мягмаржавт, харцага Л.Лха-Очир аймгийн начин Б.Батжаргалд, улсын начин Б.Эрдэнэхүү аймгийн начин П.Алтанхуягт, начин Ш.Шинэбаяр аймгийн начин О.Баярбаасанд, начин Б.Дэлгэрсайхан аймгийн начин Д.Төрбаярт, начин Ц.Чимэддорж аймгийн начин Б.Баатарболдод унажээ.

Эхний даваанд улсын цолтой 16 бөх өрсөлдөгчөө барсангүй.