Энэ оны нэгдүгээр сард инфляц 7.6%-тай гарахад хүнсний бараа, ундаа, усны үнэ 43% нөлөөлжээ

timelive.mn 2024-02-19

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувьтай гарсан бөгөөд өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурчээ.

Нэгдүгээр сарын инфляц 7.6 хувь гарсны 3.2 нэгж буюу 42.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн ифляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлсөн аж.

Инфляцад голлон нөлөөлсөн 10 бараа: 

зураг

Эргэн сануулбал 2023 оны арванхоёрдугаар сард инфляц 7.9 хувь гарч байсан юм.

ВИДЕО: