Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулж, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах хандивын аян “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд эрчимтэй өрнөж байна. Уг хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмад нэгдлээ.
Цаг агаарын хүндрэлийн улмаас монгол орны нийт нутгийн 60 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 668 мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа хүнд цаг үеийг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр даван туулахыг “УБТЗ” ХНН уриаллаа.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
0 cэтгэгдэлтэй