Дуучин Б.Бат-Энэрлийг СТА цол тэмдгээр шагнах хүсэлт энэ сарын 16-нд ирснийг судалж байна. Соёлын яамнаас СТА өгөөгүй болно

timelive.mn 2024-02-20

Дуучин Б.Бат-Энэрэлд “Талархал” бие даасан тоглолтынх нь үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулсан нь олон нийтийг талцуулж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор, Б.Бат-Энэрэл “МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Соёлын яамнаас Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаагүй гэх мэдэгдлийг гаргасан байна. Тодруулбал, “Соёлын яаманд Номт Анар ХХК-иас Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнуулах хүсэлт, тодорхойлолтыг энэ сарын 16-ны өдөр ирүүлснийг холбогдох журмын дагуу судалж байна.

 

Дуучин Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Соёлын яамнаас шагнаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.