Индонез улсад хуй хар салхи дэгдэж, хоёр хүний амь эрсэджээ

timelive.mn 2024-02-22

Индонез улсын баруун Жава мужид өчигдөр /2024.02.21/ хүчтэй хуй хар салхи дэгджээ. Үүний улмаас 2 иргэн амь насаа алдаад байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй бөгөөд 20 хүн агаарт хийсч байсан эд зүйлд цохигдон гэмтэж бэртэн 60 гаруй орон сууц сүйдсэн байна.