Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг авсан этгээд 300 га газрыг нь ойр дотны хүмүүстээ зараад идсэн

timelive.mn 2024-02-23

Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдааны үеэр Улаанбаатар хотын газартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ,

“Төв цэнгэлдэх хүрээлэнг авсан этгээд 300 га газрыг нь ойр дотны хүмүүстээ зараад идсэн. Газар зарсан мөнгөнөөс нь нэг ч төгрөг төсөвт орж ирээгүй. НИТХ дээр нээлттэй сонсгол хийхэд бүх материалыг гаргаж өгөхөд би бэлэн байна” гэв.