МЭЕГ: Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж хорогдсон малын сэг зэмийг устгана. Бэлчээр цэвэр байх ёстой

timelive.mn 2024-02-27

Цахим орчинд зудын улмаас хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах бус хөрсөнд нь шингээх хэрэгтэй, устгал нэрээр бизнес хийж байна гэж зарим иргэд сэтгэгдлээ илэрхийлж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

“Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй бол тэр хэвээр нь бэлчээрээр дүүрэн сэг зэм хаяж болохгүй. Бэлчээр цэвэр байх ёстой. Тиймээс зудын улмаас хорогдсон буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг хөрсөнд булшлах аргыг ашиглан устгана” гэлээ.