Улсын Онцгой Комисс болон холбогдох байгууллагуудаас зудын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,
“Гоц халдварт өвчин болон бусад шалтгаанаар хорогдсон мал амьтны сэг зэмийг олон улсын заавар зөвлөмж, хууль эрхзүйн хүрээнд тусгай дүрэм, журам, зааврын хүрээнд устгадаг. Монгол Улсын хувьд гамшгийн улмаас буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг шатааж хөрсөнд булшлах болон шууд хөрсөнд булшлах гэсэн аргыг ашигладаг. Мөн эдгээр аргуудыг хавсарч хэрэглэж болно.
Хэдий шатаах аргыг ашиглаж болох ч их хэмжээний сэг зэм гарсан үед энэ аргыг ашиглах нь эдийн засгийн хүнд хүндрэлтэй.
2024 оны 2 сарын 22-ны өдрийн байдлаар 2 сая 77 мянган мал хорогдсон байна. Үүнийг булшилж устгахад эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай халдваргүйтгэлийн нөөцийн хэмжээг судалсан. Одоогийн байдлаар дээрх 2 сая гаруй малын сэг зэмийг устгахад улсын хэмжээнд 6000 орчим хүн болон 60 тонн хлорын
0 cэтгэгдэлтэй