Т.Баярхүү: Хандивын аянд иргэд, ААН-үүдээс гадна үндэсний шигшээ багууд нэгдсэн бөгөөд 1,3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив үзүүлжээ

timelive.mn 2024-02-27

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү,

“ЗГХЭГ-аас эхлээд яам агентлаг, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн ААН-үүд болон хувь иргэд, мөн зарим үндэсний шигшээ багууд зэрэг 74 байгууллагаас УОК-д 1,3 тэрбум төгрөгийн хандивыг бэлэн мөнгө хэлбэрээр, мөн 560 орчим сая төгрөгийн бараа материалыг хандивласан байна.

Малчдадаа туслах хандивын аянд нэгдсэн ААН, байгууллага, иргэддээ талархал илэрхийлье. Хандиваар цугласан бараа материал, мөнгөн хөрөнгийг нэг шаардлагатай айл өрхөд хүргэх ажлыг хийнэ” хэмээв.