Хуурамч архи болон насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан иргэн, ААН-ийг 500,000-5,000,000 төгрөгөөр торгожээ

timelive.mn 2024-02-27

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Тухайлбал энэ оны нэг, хоёрдугаар сард хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан 27 зөрчил илрүүлсэн байна.

Үүнээс 22 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчил гаргагчийг 500,000-аас таван сая хүртэл төгрөгөөр торгосон бол гэмт хэргийн шинжтэй таван зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар болжээ.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”,  “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”,  “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авч, устгасан байна.

 

Эх сурвалж: УЕПГ