Машиндаа тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг торгожээ.
Тодруулбал энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нэр бүхий иргэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулжээ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн хуульд:
14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
16.Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Эх сурвалж: ЦЕГ
0 cэтгэгдэлтэй