Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг цагаанаар зудархуу байна.
Хоёрдугаар сарын 20-ны байдлаарх үнэлгээтэй харьцуулахад мөсөн зудтай байгаа сумын тоо харьцангуй цөөрчээ. Тухайн үед 11 аймгийн 58 суманд мөсөн зудтай байна гэж мэдээлсэн юм.
Мөсөн буюу төмөр зудтай байгаа аймаг, сумд:
- Увсын Өндөрхангай,
- Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр,
- Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант,
- Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант,
- Архангайн Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр,
- Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан,
- Булганы Рашаант,
- Дундговийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан,
- Дорноговийн Иххэт, Өргөн,
- Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг,
- Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.
Цагаан зудтай байгаа аймаг сумд:
- Баян-Өлгийн Сагсай, Булган,
- Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг, Ховд, Тариалан,
- Ховдын Алтай, Булган, Үенч,
- Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалант, Шарга, Цээл, Тонхил, Цогт,
- Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Отгон, Асгат,
- Баянхонгорын Бууцагаан, Жинст, Хүрээмарал, Баянбулаг, Бөмбөгөр,
- Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Чулуут, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат,
- Өвөрхангайн Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Нарийнтээл, Богд,
- Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Их-Уул, Цагаан-Уул,
- Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр,
- Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сант, Орхонтуул, Алтанбулаг,
- Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Дэлгэрхаан, Заамар, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Сүмбэр,
- Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь,
- Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан,
- Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай,
- Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Биндэр,
- Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Цагаанаар зудархуу байгаа аймаг сумд
- Баян-Өлгийн Ногооннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн,
- Говь-Алтайн Дарви, Бугат, Бигэр, Чандмань,
- Завханы Сонгино, Түдэвтэй, Яруу, Завханмандал, Сантмаргац, Улиастай,
- Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Баянговь, Баянцагаан,
- Архангайн Хотонт, Их-Тамир, Булган, Эрдэнэбулган,
- Өвөрхангайн Төгрөг, Хайрхандулаан, Тарагт, Сант,
- Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган,
- Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Булган,
- Орхоны Жаргалант, Баян-Өндөр,
- Сэлэнгийн Хушаат, Шаамар, Цагааннуур, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Сайхан,
- Дархан-Уулын Орхон, Хонгор,
- Төвийн Баянцогт, Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Цээл, Угтаалцайдам, Борнуур,
- Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Багануур, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Өлзийт),
- Дундговийн Гурвансайхан,
- Өмнөговийн Мандал-Овоо,
- Хэнтийн Батширээт, Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Баяндун, Хэрлэнд цагаанаар зудархуу байна.
0 cэтгэгдэлтэй