Нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын Ногоон Намын XIV Их хурал болон Монгол Үндэсний Ардчилсан Намын нэгдүгээр сарын 20-ны VI дугаар Их хурлын тус тус шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэр гарсан билээ. Улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосныг 1-р сарын 29-нд албан ёсоор зарласан юм.
Энэ үеэр Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч улс төрийн шинэ хүчийг итгэл даах зан чанар, зориг зүрх, арга туршлагатай удирдагч тэргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Нямтайширын Номтойбаярыг сонгосон гэсэн бол Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай хэмээн Н.Номтойбаярыг дэмжсэн хэмээж байв.
Үүнээс хойш сар гаруйхны хугацаа өнгөрч байгаа боловч “Үндэсний Эвсэл”-ийн рейтинг богино хугацаанд маш их өссөн байна. Саяхан МАН-ын зарим лидерүүдийн захиалгаар хийгдсэн судалгаагаар “Үндэсний Эвсэл“-ийн рейтинг итгэмээргүй хурдан өсөж, ХҮН намтай бараг л эн зэрэгцсэн байсан аж. Яг энэ хурдаараа жигд өсөхөд ХҮН намыг дорхноо хол хаяж, УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлэх үед АН-аас 3-6 функтийн л зөрүүтэй болчих магадлал харагдсан гэнэ. Хамгийн гол нь зөвхөн гуравдагч хүчнийг дэмжигчид гэхээсээ МАН-д талтай байсан сонгогчдын ч дунд савлагаа үүсэх хөдөлгөөн ажиглагдсан байна.
Энэ нь МАН-ын дарга нарт тун цочир мэдээ болсон бололтой. Айх нь ч юу юм, аягүйцэх хэмжээний мэдрэмжийг уг судалгаанаас авсан МАН-ынхан иймээс ч Н.Номтойбаярыг харлуулах, муулах чиглэлийг өгч, тус намын сонгуулиар ашигладаг хар пиарын шинжтэй сошиал хуудсууд, өөрийгөө намын дарга гэх захиалгын лайвчидыг эхний ээлжинд хөдөлгөж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн асан Нямтайширын Номтойбаярын удирдсан “Үндэсний Эвсэл”-ийн рейтингийн өсөлтөөс болгоомжилж эхэлсэн гэсэн үг.
0 cэтгэгдэлтэй