Сурагчид ирэх сарын 1-нээс эхлэн 7 хоног амарна

timelive.mn 2024-03-20

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 8 хүртэл долоо хоног үргэлжилнэ.

Харин зуны амралтын тухайд, 1-2 дугаар ангийнхан зургаадугаар сарын 1-нээс, 3-5 дүгээр ангийнхан зургаадугаар сарын 8-наас, 6-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 15-наас эхэлж амрах аж.