Элчин сайд Ш.Одонбаатар Саудын Араб улсын угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайдад итгэмжлэх жуух бичгээ барив

timelive.mn 2024-04-1

Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд-д 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараагаар Элчин сайдыг Саудын Арабын Хаант Улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд хүлээн авч уулзан хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

зураг

Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд болон Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд нарт уламжилж, ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотолжээ.

Эх сурвалж: ГХЯ