Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно

timelive.mn 2024-04-8

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг олгох хуваарь гарчээ.

Ахмад настны тэтгэвэр гээд 12 төрлийн тэтгэвэр, тэтгэмжээс наймыг дөрөвдүгээр сарын 15-наас олгох бол бусдыг 18-25-нд өгөх хуваарьтай байна.

Тухайлбал хүүхдийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 18-нд дансанд нь шилжүүлэхээр болжээ. Ташрамд дурдахад асрамжийн төвд байдаг 14 болон түүнээс дээш насныхан хүүхдийн мөнгөнийхөө 20%-ийг өөрсдөө зарцуулах эрхтэй болоод байгаа билээ.

Дэлгэрэнгүй хуваарь:

зураг