УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэн яаралтай горимоор хэлэлцлээ.
Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 38 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулах байлаа.
Гэвч 13:00 цагаас цайны завсарлага авч, санал хураалтыг 14:00 цагаас явуулахаар болсон юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар суудал дээрээ утсаа оролдож байхдаа “П**** чинь” хэмээх зүй бус үг хэлэв. Төд удалгүй үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа хэмээн алх цохисон юм.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэнэ.
0 cэтгэгдэлтэй