Сэлэнгэ голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Сэлэнгэ гүүр” гэдэг газарт, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй