Засгийн газрын 25 тусгай сангийн нэг болох Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан БЗС-аас журам зөрчин зээл авч байсан болон зээлэн эргэн төлөлт дутуу байгаа Ардчилсан намын дарга, гишүүдийн хамаарал бүхий зээлийн зөрчлийг цувралаар зарлалаа.
Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр 2016 онд БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа өөрийн охин болох Г.Хуланд нэмэлт тушаал гарган БЗС-гаас илүү дүнтэй зээл гаргуулж, хувийн дансаар шилжүүлсэн асуудал үүсэж байжээ.
Энэ тухай иргэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн мэргэжилтэн асан О.Сийлэгмаа “АН-ын дарга Л.Гантөмөр БСШУ-ын сайдаар ажиллаж байхдаа 2016 онд өөрийн охин болох Г.Хуланд нэмэлт тушаал гаргаж БЗС-аас зээл гаргуулж байсан. Түүнчлэн ҮАГ-ын 2019 оны дүгнэлтээр Г.Хулан нь 2016-2017 онуудад БЗС-аас 2 ижил нэхэмжлэхээр нийт 4 удаагийн гүйлгээгээр 151.197.26 ам.долларыг авч, илүү мөнгийг хувийн данс руугаа шилжүүлсэн нь тогтоогдсон” хэмээн мэдээлэв.
Тэгвэл Г.Хулан нь 2023 оны 5, 6 саруудад нийт 5 удаагийн гүйлгээгээр зээлээ эргүүлэн төлж барагдуулжээ.
0 cэтгэгдэлтэй