Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн.
Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн иргэд энэ талаараа холбогдох хүмүүст санал, хүсэлт хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй тул эсэргүүцлээ илэрхийлэн зам хааж, жагссан.
Бид энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад “Энэ талаар иргэдээс санал асуулга авахад санал өгсөн иргэдийн 85 хувь нь эсэргүүцсэн санал өгсөн. Тиймээс нэг чигийн хөдөлгөөнийг болиулах талаар яригдаж байгаа. Гэхдээ яг хэзээ болиулах талаар албан ёсны шийдвэр гараагүй байна” гэж мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй