Булган аймгийн Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид малчдын олсон хоёр нялх бамбаруушыг тэжээн онд оруулсан ба Дондог, Дулам гэж нэрлэсэн байдаг.
Улмаар онд орсон Дондог, Дулам хоёрыг Хөвсгөлийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гуай өнгөрсөн гуравдугаар сард өөр дээрээ авч тэжээн, тун удахгүй Хөвсгөлийн хөвч тайгад тавих гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд одоо Borya, Pepe гэх нэртэй болжээ.
Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр хоёр бамбаруушийг Хөвсгөлийн их тайгад тавилаа. Тэднийг улаан тайгын хамт олон тэжээж байсан бөгөөд тэндээсээ 100 гаруй км газар нисдэг тэргээр зөөвөрлөж, хүзүүнд нь сансрын чип суулган тавьсан байна. Мөн нисдэг тэрэг болон бусад гарах зардалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэмжлэг үзүүлж байгаа талаар байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх ярьсан юм.
0 cэтгэгдэлтэй