Тайланд улсын White light co.ltd болон “Dream entertainment”-ийн хамтран бүтээсэн “Үхлийн тойрог”УСК кино 5-р сарын 30-ны өдөр нээлтээ хийхээр бэлэн болжээ. Хоёр улсын чадварлаг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэхүү киноны гол дүрд жүжигчин С.Ариунбямба, Д.Бямбацогт нар тоглохоос гадна модель С.Төгс тоглосон аж.
“Үхлийн тойрог” киноны багт хоёр улсын нийт 150 гаруй уран бүтээлчид хамтран ажиллаж Тайланд, Монголд 45 хоногийн турш зураг авалтаа хийсэн байна.
Киноны найруулагчаар “Dream entertainment”-ийн захирал Ц. Цэрэндорж Тайландийн найруулагч Tanit jitnukul нар хамтран ажиллажээ. Харин хоёрдугаар найруулагчаар Б.Баатар, Joey ажилласан байна.
5 сарын 30-нд Монголдоо нээлтээ хийх “Үхлийн тойрог”УСК дараагийн удаад Тайланд улсад нээлтээ хийх хуваарьтай байгаа аж. Киноны эхний OST-ийг реппер Desant, 113, artist Trishna зэрэг уран бүтээлчид дуулсан юм байна.
0 cэтгэгдэлтэй