Монгол Улсын машины импорт 2.1 дахин нэмэгдэж, он гарсаар 50 мянга орчим гаднын улсуудаас орж иржээ

timelive.mn 2024-05-30

Монгол Улс энэ он гарсаар 49 мянга 267 автомашин импортолсон нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Харин энэ он гарсаар Азийн улс 11280 ачааны машин импортолсон нь 2023 оны мөн үеийнхээс 46 хувиар өссөн байна гэж Монголын Гаалийн ерөнхий газраас эш татан “Gazette” агентлаг мэдээлэв. 

Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2023 оны эцсийн байдлаар 3.5 сая хүн амтай Монгол Улсад 1 сая 192 мянга 520 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.