Улсын хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх бүх төлбөр авах цэгийг энэ онд багтаан цахимжуулахаар төлөвлөж буй. Нийт 32 цэгийг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийг тойрсон 6 цэг бэлнээр төлбөр авахаа больжээ. Ингэснээр иргэд орон нутгийн замд товчоон дээр саатахгүй зорчих боломжтой болж байна.
Төлбөр авах цэгийг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн нэвтрэх хурд нэмэгдэж цаг алдах алдах шаардлагагүй болж байгаа юм. Товчоод бэлнээр төлбөр хураахад нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулдаг бол цахим болсноор 1-2 секундэд саадгүй нэвтэрч байгаа аж.
0 cэтгэгдэлтэй