Украины арми Өрнөдийн зэвсгээр анх удаа ОХУ-ын нутаг дэвсгэрт довтолсноо мэдээлжээ

timelive.mn 2024-06-5

Даваа гарагт Украины арми ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлаж байсан С-300 агаарын довтолгооноос хамгаалах системийг Өрнөдийн зэвсгээр устгаснаа мэдээлжээ.

“Сайхан шатлаа. Энэ бол Оросын С-300. Оросын нутаг дэвсгэр дээр. Дайсны нутаг дэвсгэрт Өрнөдийн зэвсгийг ашиглах зөвшөөрөл өгсөн эхний өдөр” гэж Украины засгийн газрын шадар сайд Ирина Верешчук өөрийн Фэйсбүүк хуудсанд зургийн хамт нийтэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тусламжаар илгээсэн зэвсгийг нь Харьков орчимд довтолж буй Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламжуудыг устгахад ашиглах зөвшөөрөл өгсөн юм.

Верешчукийн мэдээлсэн цохилтод АНУ-ын зэвсгийг ашигласан эсэх одоогоор тодорхойгүй байна.

Жо Байденыг шийдвэрээ гаргахын өмнөхөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэрвээ ингэвэл “ноцтой үр дагаварт хүрэх”-ийг анхааруулж байлаа.

АНУ-аас өмнө Их Британи, Франц, Герман зэрэг Европын улсууд өөр өөрийн тусламжийн зэвсэгт тавьсан газар нутгийн хязгаарлалтаа цуцлаад байсан юм.

 

Эх сурвалж: CNN