Хэрлэн голд живж байсан бага насны хоёр хүүхдийн амь насыг Онцгой байдлын алба хаагч аварчээ.
Тодруулбал, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч , ахлах ахлагч Ч.Сугархүү өнөөдөр буюу 2024 оны 06-р сарын 04 ны өдрийн 15 цагийн үед Хэрлэн голын орчим гэр бүлийн хамт амарч явах үедээ голын усанд хөл алдан живж байсан 9,10 настай 2 хүүхдийг уснаас гарган амь насыг нь аварсан байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
0 cэтгэгдэлтэй