Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 5-нд “Парис-2024” Зуны олимпын ХХХIII наадмын марафон гүйлтийн эрх олгох тэмцээнүүд өндөрлөж, наймдугаар сарын 10( эрэгтэй), 11(эмэгтэй) Францын нийслэлд хурд, тэсвэр тэвчээрээ сорих марафончдын нэрс үндсэндээ тодорлоо.
Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо( World athletics) , ОУОХ-ноос “Парис-2024” олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүд 2 цаг 08 мин 10 сек дотор, эмэгтэйчүүд 2:26:50 дотор амжилт үзүүлсэн байх шаардлагатай. Хэрэв оролцох стандарт буюу болзол биелүүлсэн тамирчдын тоо 80 -аас цөөн байвал Дэлхийн чансааны онооны дарааллаар олимпод оролцох марафончдын квотыг олгох журамтай юм.
Эрэгтэйчүүдээс entry standart-ийг биелүүлсэн тамирчдаас нэг улсаас гурваас илүүгүй ( эрэгтэй марафонд Кени-ээс 77, Этиофоос 62, Японоос 27 тамирчин оролцох стандарт биелүүлсэн ) тамирчин оролцох журмын дагуу 70 марафонч дээр Дэлхийн чансааны оноогоор 10 тамирчин олимпын эрхээ авсны дотор Монголын тамирчин Бат-Очирын СЭР-ОД ( дасгалжуулагч О.Оюунтуяа) 1169 оноогоор 80-д багтаж Олимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох эрхээ авлаа.
0 cэтгэгдэлтэй