ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшихээр хуульч, малчин, инженер, эдийн засагчид, иргэний нийгмийн төлөөлөл гээд нийгмийн бүхий л салбарын манлайлагчид багтжээ. Нийт нэр дэвшигчдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хуулийн шаардлагыг давуулан хангаснаас гадна эмэгтэйчүүдийн улс төр дэхь оролцоог дэмжсэн чухал шийдвэр гэнэ.
Энэ үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар: “Санжаасүрэнгийн Зориг агсны үзэл санааг тээгч нам бол ИЗНН мөн. Монголын ардчилсан хувьсгал, Монголын ардчиллын төлөөх үйл хэргийг ИЗНН үүрч авч явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. ИЗНН ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэгч нам. ИЗНН-ын төрсөн түүх бол 1998 онд харамсалтайгаар бусдын гарт алагдсан С.Зоригийн фракци, найз нөхөд, итгэж дэмждэг Монголын ард түмний сэтгэл зүрхнээс төрч бий болсон түүх юм. ” гэв.
Мөн энэ үеэр тус намын удирдлагууд Шинэ Дэвшилт Холбоонд хандан, С.Зоригийн хөшөөтэй байрыг 1 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргаж буйгаа танилцуулсан юм.
0 cэтгэгдэлтэй