СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

timelive.mn 2024-06-6

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ) онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө +17…+19 градус дулаан. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй, +18…+20 градус дулаан. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй, +16…+18 градус дулаан. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

ЗУРГААДУГААР САРЫН 7-11-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Энэ сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 9, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Онцгой байдлын байгууллагаас өгч буй үерийн аюулаас сэргийлэх өгч зөвлөмж:

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийн хэрэгслээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах
  •  Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: УЦУОШГ