Өнгөрөгч шөнө буюу зургаадугаар сарын 5-нд гаднын улс орнуудаас хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис оруулж ирдэг гурван бүлгийн 20 орчим этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилж, зарим этгээдүүдийг хойшлуулашгүйгээр Хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Хар тамхины хэргээр баривчлагдан, шалгагдаж эхлээд буй энэхүү этгээдүүдийн дунд урлаг соёлын болоод олны танил хүмүүс мөн тэдний хүүхдүүд байсан аж.
Тэгвэл тухайн этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн нарын хүмүүс байсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Мөн уяач Л.Цандэлэгийн хүү байсан гэх мэдээлэл байна.
0 cэтгэгдэлтэй