Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27,000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр “Хатант форест” ХХК гэрээ байгуулжээ.
Энэ сарын 8-ны өдрийн байдлаар Хотонт сумын 3,000 га талбайд, Хайрхан суманд 2,000 га талбайд устгалын ажлыг гүйцэтгэж дууссан байна.
Одоо Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хайрхан суманд ойн хөнөөлт шавжийг устгах ажил үргэлжилж байгааг аймгийн аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Ойн хөнөөлт шавжийг устгах ажлыг 42 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байгаа аж.
Манай орны ойд дөрвөн баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас Сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, нарсны эвэрт цох зэрэг шавж их хэмжээгээр хөнөөл учруулдаг байна.
0 cэтгэгдэлтэй