Ховд аймгийн Хайрхан багийн Засаг дарга иргэдэд мөнгө тараасан асуудлыг цагдаагийн байгууллага шалгана

timelive.mn 2024-06-12

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Н.Цэнд-Аюуш сонгогчдод дугтуйтай мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа тухай Ховд.мн сайт мэдээлсэн. Тодруулбал,  МАН-ын зарим нэр дэвшигчдийн саналын хуудсан дээрх нэрийг бөглүүлж байсан баримтыг үзүүлсэн юм.

Тэгвэл дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгахаар болсон талаар СЕХ мэдээлжээ. Мөн сонгуулийн тухай хууль ноцтой зөрчсөн уг асуудлын талаар өнөөдөр Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнийхэн хамтарсан мэдэгдэл хийх аж.