Цаг агаарын аюулт үзэгдэл болж, найман айлын гэр нуржээ

timelive.mn 2024-06-13

Баянхонгор аймгийн Баянлиг сум Хатан суудал багийн “Жаргалант” хороолол болон ‘’Адуучийн хороо’’ гэдэг газар  өчигдөр /2024.06.12/ 19.00 цагийн орчимд 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас хоёр өрхийн гэр нурж, эвдэрсэн байна.

Шуурганд иргэн Б-ын таван ханатай нэг гэр, Н-ын дөрвөн ханатай нэг гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Түүнчлэн, Өмнөговь аймгийн Булган суманд өчигдөр 21:00 цагийн орчимд 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас зургаан гэр нурсан тухай мэдээлэл иржээ. Шуурганд малчин Д-ийн таван ханатай нэг гэр, дөрвөн ханатай нэг гэр, Б-ийн таван ханатай нэг гэр, дөрвөн ханатай нэг гэр, Э,  Н нарын дөрвөн ханатай хоёр гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.