НИТХ-ын ээлжит бус 20 дугаар хуралдаан болж өндөрлөв. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:
–Хотын иргэдийг соёлжуулах шаардлагатай болжээ. Өчигдөр би зуслангийн зам дээр улайн цайн хог хаяж байгаа хүнийг хараад бичлэг хийлээ. Гэтэл миний нүүрэн дээр хогоо ачиж яваад цаашаа машинтайгаа давхиад 200 метрийн цаана асгачихаад 60 гаруй насны хоёр хүн над руу хуруу гараа гозолзуулаад байсан. Бид мянга татвар төлөгчдийн мөнгөөр хот нийтийн аж ахуйд тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилчдын цалинг нь нэмсэн ч нийтийн ухамсарт өөрчлөлт гарахгүй бол болохгүй.
Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх боловсролын шатанд хот тохижилтын байгууллагууд өөрсдөө очиж хичээл заадаг болъё.
Мөн би ХЗДХ-ийн сайдад албан бичиг хүргүүлэхээр төлөвлөж байгаа. 2017 онд миний батлуулсан Зөрчлийн тухай хуульд нэг тооцох нэгжийг 1000 төгрөгөөр тооцсон. Өнөөдөр энэ шийтгэл иргэдэд айхтар нөлөөлөхгүй байна. Хог хаяаад 10 мянган төгрөгийн торгууль нөгөө хүнд нөлөлөөх хөшүүрэг болохгүй байна. Өмнө нь ял шийтгэлийн бодлогыг чангатгаж эерэг өөрчлөлт гарсан туршлага бидэнд бий. Ялын бодлогыг чангатгаснаар малын хулгайн гэмт хэрэг 50 хувиар буурч байсан удаатай. Согтуугаар машин барьсан хэрэгт Эрүүгийн хуулиар шийтгүүлдэг болсноос хойш энэ хэрэг эрс багассан. Тиймээс хог хаях зөрчлийг чангатгана.
0 cэтгэгдэлтэй