Төрийн өндөр албан тушаал эрхэлдэг эрхэмүүд ЖДҮ санг тонож баяжсан хэрэг 2018 онд ил гарч ард түмний бухимдлыг төрүүлж явсан цаг саяхан. Тухайн үед иргэдийн хайртай баатар болох Ж.Энхбаяр гишүүн эл сангаас зээл авсан нь намын нэр хүндэд бүр ч халтай хэрэг болж байв.
2018 онд жилийн орлого нь 2,4 тэрбум хэмээн ХОМ-ээ бөглөж явсан Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ сангийн хөнгөлөлттэй зээлээр өөрийн хамаарал бүхий бизнесүүдээ босгож өнөөдрийн баян тансаг амьдралдаа хүрсэн байдаг. Батлан хамгаалах яамны сайд болтлоо улс төрийн карьер нь өсөж явсан тэрээр гишүүн болсон тойрог бүрээ мурьж жил бүрийн сонгуулиар өөр өөр газраас нэр дэвшиж явдаг гэдгээрээ онцлогтой.
Тухайлбал: 2008-2012 онд Говь-Алтай аймгаас Улсын Их Хурлын гишүүн 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд • 2016-2020 онд Баянзүрх дүүргээс Улсын Их Хурлын гишүүн болж байв. Сонгууль бүрээр сонгогдсон тойрогтоо амлалтаа биелүүлж чадалгүй тойргоо сольдог Ж.Энхбаяр энэ удаад улсын их хурлын 5-р тойрог буюу төвийн бүсэд нэр дэвшиж явна. Энэ байдлаараа 2028 оны сонгуулиар тойргоо ахин солих нь тодорхой.
0 cэтгэгдэлтэй