Нүүрсний экспорт дээд хэмжээнд хүрч 209.9 мянган тонныг Гашуунсухайтаар гаргажээ

timelive.mn 2024-06-17

Гашуунсухайт боомтоор энэ сарын 13-ны өдрийн байдлаар 1654 тээврийн хэрэгслээр 209.9 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь нэг өдөрт экспортолсон нүүрсний хамгийн дээд хэмжээ болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Улсын хэмжээнд энэ оны таван сарын байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Монгол Улсын хувьд 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгаад байгаа юм. Өнгөрсөн 2023 оны хувьд 70 сая тонн нүүрс экспортолж, түүхэн хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн тул ийм төсөөлөлтэй байгаа юм. Харин төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд ирэх намар эдийн засагт хүндрэл учрах том эрсдэл байгааг эдийн засагчид сануулж эхлээд байгаа юм.