Зургаадугаар сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа талаар цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал
- Зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булганы нутгаар хүйтэн бороо, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор,
- 21-ний өдөр Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орох юм байна.
Иймд ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
Өнөө шөнө:
Маргааш:
Бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, ард иргэдийн хэвийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хүндрүүлэх цаг уурын элемент, үзэгдлийг цаг агаарын аюултай үзэгдэл гэдэг.
“Хүйтэн бороо” болон “Их бороо” ямар утгуудад хүрэхэд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд тооцогдох критер утгуудыг үзүүллээ.
Эх сурвалж: ЦУОШГ
0 cэтгэгдэлтэй