Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкенд морь бэлэглэжээ

timelive.mn 2024-08-2

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен өчигдөр /2024.08.01/ Монголд албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй яриа хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзсан юм.

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкеныг өчигдөр “Их тэнгэр”-т хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээг манай зохион байгуулсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Блинкенд морь бэлэглэсэн аж. Энэ талаар Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны твиттер хуудаст, “Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Монголд айлчлах үеэрээ Ерөнхий сайд Оюун-Эрдэнээс морь бэлгэнд авчээ! Морины нэрийг нь та таах гээд үзээрэй” гэсэн мэдээллийг нийтэлжээ.