Японы Ерөнхий сайд Ф.Кишидагийн Монгол Улсад хийх айлчлал цуцлагдлаа

timelive.mn 2024-08-9

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал Япон Улсад хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан цуцлагдсан байна. Учир нь Япон Улсын Миязаки мужид 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн тухай Япон Улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад байна.