Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг энэ сарын 7, 8-ны өдөр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна.
Дээрх бүлэг этгээдийг Улаанбаатар хот руу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, нэг ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авав.
Уг хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

-14° C
3565.76


4 cэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.com/da-DK/register-person?ref=V3MG69RO
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.