Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөжээ.

Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Иймээс НЗД-ын нөөц хөрөнгөөр дээрх байршилд ус зайлуулах шугам хоолой хийхээр болжээ.

ГУББГ-ын дарга М.Бямбасайхан хөрсний ус ихтэй байгаагаас үүдэн ажил хүндрэлтэй байгааг хэлж байна.


Дээрх байршилд шугам хоолой угсарч дууссаны дараагаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

-22° C
3556.03

3 cэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Thank you, your article surprised me, there is such an excellent point of view. Thank you for sharing, I learned a lot.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.com/en-ZA/register?ref=JHQQKNKN