Тээврийн цагдаагийн албаны баруун талд байрлах “Таван богд” группийн охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгуулсан талаар /Нийслэлийн Засаг Даргын тамгын газар/НЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт Геодези, Усны барилга байгууламжийн газарт Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгасан байна.
4 cэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.